Samba бол Microsoft® Windows® харилцагчдад файл болон хэвлэх үйлчилгээг үзүүлдэг, өргөн хэрэглэгддэг нээлттэй эхийн програм хангамжийн багц юм. Ийм төрлийн харилцагчид FreeBSD файлын орчинд холбогдож, файлуудыг өөрийн дискэн дээр байгаа юм шиг, эсвэл FreeBSD хэвлэгчийг өөрийн дотоод хэвлэгч шиг хэрэглэх боломжтой болдог.
Samba програм хангамжийн багцууд таны FreeBSD суулгах дискэнд орсон байгаа. Хэрэв та анх FreeBSD суулгахдаа Samba-г хамт суулгаагүй бол, net/samba34 порт эсвэл багцаас суулгаж болно.
Samba-н анхдагч тохиргооны файл
/usr/local/share/examples/samba34/smb.conf.default гэж суугдсан байдаг. Энэ файлыг /usr/local/etc/smb.conf
нэртэй хуулаад, Samba-г ашиглаж
эхлэхээсээ өмнө өөртөө тааруулан засварлах ёстой.
smb.conf файл нь Windows® харилцагчтай хуваалцах
хүсэлтэй «файл системийн хэсэг» ба хэвлэгчийн тодорхойлолт гэх зэрэг
Samba-н ажиллах үеийн тохиргооны мэдээллийг агуулж байдаг.
Samba багц дотор smb.conf файл дээр ажиллах хялбар
арга замыг хангасан swat нэртэй вэб дээр суурилсан
хэрэгсэл хамт ирдэг.
Samba Web Administration Tool буюу Samba-г Вэбээр Удирдах Хэрэгсэл (SWAT)
нь inetd-н дэмон хэлбэрээр ажиллана.
Тиймээс Хэсэг 30.2, «inetd «Супер-Сервер»» дээр харуулсан шиг inetd-г
идэвхжүүлж Samba-г swat
ашиглан тохируулахын өмнө /etc/inetd.conf доторх
дараах мөрийг ил гаргах шаардлагатай:
swat stream tcp nowait/400 root /usr/local/sbin/swat swat
Жишээ 30.1, «inetd-н тохиргооны файлыг дахин ачаалах нь» хэсэгт тайлбарласан ёсоор, энэ тохиргооны файлд өөрчлөлт оруулсны дараа inetd-ийн тохиргоог дахин ачаалах шаардлагатай.
swat-г inetd.conf дотор идэвхжүүлсний
дараа, вэб хөтөч ашиглан http://localhost:901 хаяганд холбогдоно.
Та эхлээд системийн root дансаар нэвтэрч орох ёстой.
Samba-н тохиргооны үндсэн хуудсанд
амжилттай нэвтэрч орсон бол, системийн баримтуудаар аялах,
эсвэл цэсэн дээр дарж тохиргоог хийх боломжтой болно.
хэсэг /usr/local/etc/smb.conf файлын
[global] хэсэгт байгаа хувьсагчдад харгалзана.
swat-г хэрэглэж байгаа эсвэл
/usr/local/etc/smb.conf-г гараараа засаж байгаа аль нь ч бай,
Samba-г тохируулах явцад тааралдах хамгийн эхний
директивууд бол:
workgroupЭнэ нь сервер рүү хандах компьютеруудын NT Домэйн-Нэр эсвэл Ажлын бүлгийн-Нэр.
netbios nameЭнэ директив Samba серверийн NetBIOS нэрийг заана. Анхдагч байдлаар, хостын DNS нэрийн эхний хэсэгтэй адил байна.
серверийн мөрЭнэ директив net view тушаалын хариуд
гарч ирэх эсвэл зарим сүлжээний хэрэгслүүд дээр энэ серверийг
төлөөлж гарах мөрийг заана.
/usr/local/etc/smb.conf доторх
хамгийн чухал хоёр тохиргоо бол аюулгүй байдлын загвар,
болон харилцагчдын нэвтрэх үгийн арын шугамны хэлбэр юм.
Дараах директивүүд эдгээр тохируулгуудыг хянана:
securityЭнд хамгийн элбэг хэрэглэгддэг хоёр сонголт бол
security = share ба security = user юм. Хэрэв танай харилцагч нар
FreeBSD машин дээр хэрэглэдэг хэрэглэгчийн нэртэй ижил нэрийг ашигладаг бол,
user түвшний аюулгүй байдлыг сонгохыг хүсэж байж магадгүй. Энэ бол
аюулгүй байдлын анхдагч бодлого бөгөөд эх үүсвэрт хандахаас өмнө харилцагчийг
системд нэвтэрч орохыг шаардана.
share түвшний аюулгүй байдалд, харилцагчид эх үүсвэрт хандахаас өмнө хүчин төгөлдөр хэрэглэгчийн нэр болон нэвтрэх үгээр сервер рүү нэвтрэн орох шаардлагагүй байдаг. Энэ бол Samba-н хуучин хувилбаруудын хувьд аюулгүй байдлын анхдагч загвар байсан.
passdb backendSamba-д хэд хэдэн төрлийн
арын шугамны магадлах загварууд байдаг. Харилцагчдыг
LDAP, NIS+, SQL өгөгдлийн сан, эсвэл хувиргасан нэвтрэх үгийн файлаар
магадлаж болно. Анхдагч магадлах арга бол smbpasswd бөгөөд
бид зөвхөн энэ талаар авч үзэх болно.
Анхдагч smbpasswd арын шугамыг хэрэглэж байгаа гэж үзвэл,
Samba харилцагчдыг магадлахын тулд
/usr/local/etc/samba/smbpasswd файлыг эхлээд үүсгэх ёстой.
Хэрэв UNIX® хэрэглэгчийн эрхээр Windows® харилцагчаас ханддаг байх шаардлагатай бол,
дараах тушаалыг хэрэглэнэ:
#smbpasswd -a username
Энэ үед санал болгодог арын мэдээллийн сан нь tdbsam бөгөөд
хэрэглэгчийн бүртгэлийг нэмэхийн тулд дараах тушаалыг ашиглах ёстой:
#pdbedit -a -u username
Тохируулгуудын талаар нэмэлт мэдээллийг Албан ёсны Samba HOWTO-с олж авна уу. Энд цухас дурдсан үндсэн мэдлэгтэйгээр Samba-г ажиллуулж эхлэх чадвартай байх ёстой.
net/samba34 портод Samba-г
удирдахад зориулсан шинэ эхлэл скрипт орсон байгаа. Энэ
скриптийг идэвхжүүлэхийн тулд, өөрөөр хэлбэл энэ скриптийг ашиглан
Samba-г эхлүүлэх, зогсоох болон дахин эхлүүлдэг болохын тулд,
/etc/rc.conf файл дотор дараах мөрийг нэмж бичих хэрэгтэй:
samba_enable="YES"
Эсвэл илүү нарийнаар доор дурдсан шиг тохируулж болно:
nmbd_enable="YES"
smbd_enable="YES"
Ингэснээр мөн Samba-г систем ачаалах үед автоматаар эхлүүлдэг болгоно.
Үүний дараа хүссэн үедээ Samba-г эхлүүлэхийн тулд дараах тушаалыг өгөхөд хангалттай:
#service samba startStarting SAMBA: removing stale tdbs : Starting nmbd. Starting smbd.
rc скриптийг ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хэсэг 12.7, «FreeBSD дээр rc(8) ашиглах нь» хэсгээс авна уу.
Samba нь үнэн хэрэгтээ гурван тусдаа дэмоноос
тогтоно. nmbd ба smbd дэмонууд
samba скриптээр эхлүүлдэг болохыг та анзаарах болно.
Хэрэв smb.conf дотор winbind нэр тайлах үйлчилгээг идэвхжүүлсэн бол
winbindd дэмон бас ажиллаж эхэлсэн болохыг харж болно.
Samba-г хүссэн үедээ зогсоохын тулд дараах тушаалыг өгөхөд хангалттай:
#service samba stop
Samba бол Microsoft® Windows® сүлжээтэй өргөн хүрээнд
нэгдмэл ажиллах боломжийг олгодог нарийн төвөгтэй програмын цогц юм.
Энд тайлбарласан үндсэн суулгацаас хальсан функцуудын талаар дэлгэрэнгүй
мэдээллийг http://www.samba.org хаягаар орж авна уу.
Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.
FreeBSD-ийн талаар
<questions@FreeBSD.org>
хаягтай холбоо барихаасаа өмнө
баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал
<doc@FreeBSD.org>
хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал
<admin@mnbsd.org>
хаягаар цахим захидал явуулна уу.